Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2020.06.18  Хүний эрхийн форумаас элчин сайдуудад хандаж албан бичиг илгээлээ
2020.05.26  НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тапан Мишрад албан бичиг илгээлээ
2020.05.14  ХЭФ-аас Ковид 19-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд санал хүргүүлснийг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэжээ
2020.04.30  Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэлэлцэж буйтай холбогдуулан ХЭФ-аас УИХ-д албан бичиг илгээлээ
2020.04.30  Гамшгаас хамгаалах тухай хуулийн дараах зүйл заалт дах хүний эрхийн хязгаарлалт нь үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хайх, олж авах зэрэг эрхийн хэм хэмжээнд үл нийцэж байна хэмээн үзэж, санал гаргалаа.
  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит тайланг гурав дахь удаагаа илгээлээ

    Монголын Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумаас (ХЭФ) НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээх гурав дахь циклийн тайланг 2019 оны 10 сарын 3-ны өдөр илгээлээ. Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг буюу UPR-ийн тайланг НҮБ-ын гишүүн 192 улс орон дөрвөн жил тутам илгээх ёстой бөгөөд улс орон бүр хүний эрхийн төлөв байдлаа дүгнэн хэлэлцдэг механизм юм. Монголын хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум буюу төрийн бус байгууллагууд энэ жил гурав дахь удаагаа хүний эрхийн төлөв байдлын тайланг илгээж байгаа юм. Энэ удаагийн тайланг бэлдэж илгээхэд өмнөхөөсөө илүү олон байгууллага, түүний төлөөллүүд хүчин чармайлт гаргаж оролцсоноороо онцлог давуу талтай байлаа. 


    Энэ жил ХЭФ буюу гишүүн байгууллагууд хамтран нийт найман тайланг бэлтгэж илгээсэн бөгөөд үүнээс хамрах хүрээ, хөндөж буй асуудлаас хамааран дөрвөн тайланг хамтарсан байдлаар, үлдсэн дөрван тайланг дангаар нь илгээсэн юм. Хамтарсан тайлан бэлтгэх үгийн тоо 5630-аас хэтрэхгүй байх ёстой байдаг бол дан нэг сэдвийн хүрээнд бэлтгэсэн тайлангийн үгийн тоо 2815-аас хэтрэхгүй бичигдсэн байх ёстой гэдгээрээ ялгагддаг. ХЭФ нь сар бүр хурал зохион байгуулж, хүний эрхийн тулгамдаж буй асуудал болон цаг үеийн мэдээллийг солилцохоос гадна UPR-тайланг бэлтгэх үйл явцыг хэлэлцдэг болно. 

    Мөн 2019 оны 8 сарын 28-ны өдөр ХЭФ-ийн гишүүн төрийн бус байгууллагууд хамтран үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан юм. Энэ уулзалт нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд тайлангаа илгээхээс өмнө төрийн байгууллагуудад мэдээлэл өгөх, танилцуулах зорилготой юм. Энэхүү уулзалтад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, UPR-ийн тайланг бэлтгэхэд хамтарч ажилласан судлаач, их дээд сургуулийн 100 орчим төлөөлөл оролцсон юм.


    Дээрх уулзалтын үр дүнд тайлан бэлдсэн байгууллагууд тухайн асуудлыг хамаарах төрийн байгууллагуудтай дараагийн уулзалтыг товлож,  баримт судалгаа мэдээллийг тулгах, нягтлах ажлыг хийсний үндсэн дээр тайлангаа эцсийн байдлаар бэлэн болгосон юм. Монголын хүний эрхийн төрийн бус байгууллагын форумаас дараах найман тайланг бэлтгэж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээв. 

( Тайлантай танилцах энд дарна уу) 

1. Хамтарсан тайлан:

a. Хүний эрхийн үндэсний механизм

b. Бодлогын уялдаагүй хөгжил - Хүний эрх

c. Бүлгийн эрх

d. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо

2. Дангаараа илгээсэн тайлан: 

a. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх

b. Эрүүдэн шүүхээс ангид байх эрх

c. Бэлгийн хүчирхийлэл

d. Хүн худалдаалах гэмт хэрэг

e. Гэр бүлийн хүчирхийлэл 

f. Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийн асуудал 

g. Залуусын улс төрийн оролцоо


Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм