Монгол улсын хүний эрхийн байдлыг хэлэлцэх НҮБ-ын ХЭЗ-ийн ажлын хэсгийн 9-р хуралдаанд ТББ-ын форумын төлөөлөгчид ажиглагчаар оролцоно.
Хүний эрх хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож, ННФ-ын засаглалын хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, Хуульч Д.Цэнд-Аюуш, Хүний эрхийн судлаач, UPR-ын нөлөөллийн үйл ажиллагааны зөвлөх Б.Хишигсайхан нар уг хуралдаанд оролцоно.
Монголын Засгийн газрын төлөөлөгчид олон улсын өмнө хүний эрхийн үүрэг, хариуцлагаа хэрхэн тайлбарлаж, ямар амлалт авч байгаад хяналт тавина. ТББ-ын төлөөлөгчид ажлын хэсгийн хуралдаан үеэр үг хэлэх, асуулт асуух эрхгүй юм. Харин UPR-ийн Ажлын хэсгийн гишүүдэд хандсан нөлөөлөл хийх, Үндэсний илтгэлд тусгагдаагүй, Засгийн газар арга хэмжээ авахгүй байгаа хүний эрхийн асуудлуудын талаар асуулт асуулгах ажлыг зохион байгуулна.
Ийнхүү асуусан асуулт, Засгийн газрын хариулт нь ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлд тусгагдан, UPR-ын эцсийн шийдвэрт нөлөөлөх тул энэ чиглэлийн нөлөөллийн үйл ажиллагаа маш чухал юм.