Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв

Хүний Эрхийн Форумаас УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж 2021 оны 1 дүгээр сарын 22-нд шаардлагын албан бичиг хүргүүлсэн билээ. Уг албан бичгийн хариуг Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооноос ирүүлсэн байна.

Дэлгэрэнгүй ›
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа

Оюу Толгой төслийн зардлын хэтрэлт, татвар төлөлт хангалтгүй тухай байнгын маргааны зэрэгцээ далд уурхайн дизайн нь 2012 онд дутуу дулимаг хийсэн ТЭЗҮ ба БОНБНҮ-ний улмаас газрын тогтворгүй байдлыг тооцож чадаагүй, үүнээс үүдэн олборлолт 2 жил гаруй хойшилж зардал нь 2 тэрбум орчим ам.доллараар  нэмэгдсэн, өрийн дарамтад орж ноогдол ашиг ойрын хугацаанд авахгүй болоод байна. Энэ бүхнээс дүгнэхэд тус уурхай Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна гэх баталгаагүй байна. 

Дэлгэрэнгүй ›
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа


Оюу Толгой төслийн зардлын хэтрэлт, татвар төлөлт хангалтгүй тухай байнгын маргааны зэрэгцээ далд уурхайн дизайн нь 2012 онд дутуу дулимаг хийсэн ТЭЗҮ ба БОНБНҮ-ний улмаас газрын тогтворгүй байдлыг тооцож чадаагүй, үүнээс үүдэн олборлолт 2 жил гаруй хойшилж зардал нь 2 тэрбум орчим ам.доллараар  нэмэгдсэн, өрийн дарамтад орж ноогдол ашиг ойрын хугацаанд авахгүй болоод байна. Энэ бүхнээс дүгнэхэд тус уурхай Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна гэх баталгаагүй байна. 

Дэлгэрэнгүй ›
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа

Оюу Толгой төслийн зардлын хэтрэлт, татвар төлөлт хангалтгүй тухай байнгын маргааны зэрэгцээ далд уурхайн дизайн нь 2012 онд дутуу дулимаг хийсэн ТЭЗҮ ба БОНБНҮ-ний улмаас газрын тогтворгүй байдлыг тооцож чадаагүй, үүнээс үүдэн олборлолт 2 жил гаруй хойшилж зардал нь 2 тэрбум орчим ам.доллараар  нэмэгдсэн, өрийн дарамтад орж ноогдол ашиг ойрын хугацаанд авахгүй болоод байна. Энэ бүхнээс дүгнэхэд тус уурхай Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна гэх баталгаагүй байна. 

Дэлгэрэнгүй ›
2021.01.25  Хүний эрхийн форумаас Засгийн газарт шаардлага хүргүүллээ

Хүний Эрхийн Форум (ХЭФ гэх) нь Монгол Улсын Их Хурлаас “Ковид-19” цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр санаачлагатай, шуурхай ажиллаж, энэхүү шийдвэр гаргахдаа иргэний нийгмийн оролцоог хангаж байгаад талархалтай хандаж ирсэн билээ.

Гэтэл Монгол Улс дотооддоо цар тахал дэгдсэн цагаас эхлэн өрнөж буй үйл явдал, гарч буй хүний эрхийн зөрчил, эргэж буцсан шийдвэрүүд, улам бүр хүндэрч буй иргэдийн амьжиргаа, амь насаа алдсан хүмүүс, хүнлэг бус харьцааны хохирогч болсон иргэд, аливаа гэнэтийн үйл явдалд бэлэн бус байгаа төрийн үйлчилгээ нь цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт тун хангалтгүй байгааг бидэнд батлан харууллаа. Энэ бүхний хариуцлагыг эрхэм хууль тогтоогчид хамтдаа үүрэх ёстой гэж Хүний эрхийн форум үзэж байна. 

Дэлгэрэнгүй ›
2020.12.01  Нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх хуулиудыг,иргэд, олон нийтийн оролцоогүй хэлэлцэхгүй байх тухай шаардлагыг хүргүүллээ

Нийтийг хамарсан хөл хорионы хугацаанд, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх хуулиудыг,иргэд, олон нийтийн оролцоогүй хэлэлцэхгүй байх тухай шаардлагыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүдэд илгээлээ. 

Дэлгэрэнгүй ›
2020.12.01  Хууль сахиулах ажиллагааг хэрэгжүүлэхдээ хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай албан бичгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хүргүүллээ

Монгол Улс “Ковид-19” цар тахал дотоодод дэгдсэнээс үүдэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, улмаар хатуу хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлж эхэлсэн энэ цаг үед хууль сахиулах байгууллага тэр дундаа цагдаагийн байгууллага үүргээ ухамсарлан өндөр ачаалалтай ажиллаж байгаад Хүний эрхийн форум талархалтай хандаж байна. 

Дэлгэрэнгүй ›
2020.11.28  Хөл хорионы үеэр гадаадад гацсан иргэдийн асуудлаар ХЭФ-аас ГХЯ-нд шаардлага хүргүүлээ

Хөл хорионы үед гадаадад гацсан Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч байгаа тул тус иргэдийг эх орондоо ирэх боломжоор хангах чиглэлд  онцгой анхаарах, мөн тэнд байх хугацаанд зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудлыг Хүний эрхийн форум онцлон сануулж энэхүү албан бичгийг хүргүүлж байна.

Дэлгэрэнгүй ›
2020.11.26  МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд санал хүргүүлэв

Монгол Улсад хүний эрхийг хамгаалах, эрсдлийг бууруулах, арилгахын төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд бид МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын томилгоонд улс төр, бизнесийн ашиг сонирхол, хөндлөнгийн нөлөөлөл орох эрсдэл үүсэхээс болгоомжилж, уг томилгооны үйл явцыг анхааралтай ажиглахаа өмнө нь илэрхийлж байсан ба энэ захидлаараа мөн илэрхийлж байна. Учир нь олон нийт үнэн бодит, хараат бус мэдээлэл олж авах, мэдэх эрхээ хэрэгжүүлэхэд Олон нийтийн радио, телевиз онцгой үүрэг гүйцэтгэдэг билээ. Иймд бидний зүгээс та бүхэнд хандан дараах саналыг дэвшүүлж байна. 

Дэлгэрэнгүй ›
2020.11.05  Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хэлэлцэх хурал боллоо

Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хэлэлцэх хурал буюу гурав дахь удаагийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR) нь 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр боллоо. Хурлын үйл ажиллагааг “LIVE TV” болон “Livetv.mn” фэйсбүүк хуудсаар бүрэн эхээр нь шууд дамжууллаа. 


Дэлгэрэнгүй ›
2020.11.02  МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд сайн засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд шаардлага хүргүүлэв

Сайн засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд бид МҮОНРТ-ийн удирдлага, ажилтны хооронд үүсээд байгаа нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа билээ. 

Дэлгэрэнгүй ›
2020.09.15  ХЭФ-аас ХЭҮК-ын гишүүд болон Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх гишүүнийг яаралтай томилох тухай албан бичиг илгээлээ

ХЭФ-ын гишүүн байгууллагууд нэгдэж 2020 оны 9 сарын 15-ны өдөр Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг илгээлээ. Уг албан бичигт Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө алхам тутамд зөрчигдөж байгаа энэ үед Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг нэн яаралтай томилж тус байгууллагын хэвийн, хууль ёсны дагуу ажиллах боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай болохыг цохон тэмдэглэжээ.

Дэлгэрэнгүй ›
2020.09.04  Цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн биелэлтийн хэлэлцүүлгийг хуульд заасны дагуу яаралтай зохион байгуулахыг хүслээ

УИХ-аас энэ оны 4-р сард баталсан Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хэрэгжээд даруй 5 сар болж буй бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3-т заасны дагуу УИХ-ын Түр хороо хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэх үүрэг хүлээсэн билээ.

Дэлгэрэнгүй ›
2020.06.18  Хүний эрхийн форумаас элчин сайдуудад хандаж албан бичиг илгээлээ

Хүний эрхийн форум (ХЭФ) нь COVID-19 цар тахлын энэ хүнд үед Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх зорилгоор хөглийн банкуудаас төсөв тэтгэх болон тусгай зориулалтын зээл, мөн Дипломат төлөөлөгчийг газрууд (ДТГ)-ын өөрсдийн санаачилсан буцалтгүй тусламжийн хөтөлбөр хэлбэрээр ирж буй шуурхай тусламжид талархалтай хандахын зэрэгцээ цар тахалтай тэмцэх эрх зүйн орчинг хүний эрхэд суурилсан хандлага, зарчмаар бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг эрмэлзэн ажиллаж байна. 

Дэлгэрэнгүй ›
2020.05.26  НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тапан Мишрад албан бичиг илгээлээ

НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тапан Мишрад Хүний Эрхийн Форумаас НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар НҮБ-ын Хүний эрхийн механизмуудаас гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтэд үнэлгээ, мониторинг хийх, хяналт тавих үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоог хангах талаар санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж албан бичиг илгээлээ. 

Дэлгэрэнгүй ›
2020.05.14  ХЭФ-аас Ковид 19-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд санал хүргүүлснийг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэжээ

ХЭФ-аас 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Засгийн газарт илгээсэн “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай”, “Гамшгаас хамгаалах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгуулах 18 саналыг УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

Дэлгэрэнгүй ›
2020.04.30  Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэлэлцэж буйтай холбогдуулан ХЭФ-аас УИХ-д албан бичиг илгээлээ

Хүний эрхийн форумаас цар тахалтай тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд өгсөн санал Коронавируст халдвар (COVID 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуульд тусгалаа олсонд талархаж байна. Үүний ялдамд УИХ-аар Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэлэлцэж буйтай холбогдуулан дараах саналыг гаргаж байгааг анхаарч үзнэ хэмээн найдаж байна.

Дэлгэрэнгүй ›
2020.04.30  Гамшгаас хамгаалах тухай хуулийн дараах зүйл заалт дах хүний эрхийн хязгаарлалт нь үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хайх, олж авах зэрэг эрхийн хэм хэмжээнд үл нийцэж байна хэмээн үзэж, санал гаргалаа.

УИХ-аар Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэлэлцэж буйтай холбогдуулан ХЭФ-аас УИХ-ын гишүүдэд хандаж албан бичиг илгээлээ. Гамшгаас хамгаалах тухай хуулийн дараах зүйл заалт дах хүний эрхийн хязгаарлалт нь үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хайх, олж авах зэрэг эрхийн хэм хэмжээнд үл нийцэж байна хэмээн үзэж, санал гаргалаа.

Дэлгэрэнгүй ›
2020.04.29  ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСНИЙ ТӨЛӨӨ ИРГЭН 5 САЯ, БАЙГУУЛЛАГА 50 САЯАР ТОРГУУЛЖ БОЛЗОШГҮЙ

Цар тахалтай холбогдуулан хэлэлцэж байгаа хуулийн төсөл, дагалдах хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2020 оны 4 сарын 29-ний өдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Л.Болд гишүүний санал болгосноор олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн тохиолдолд иргэнийг 5 сая, аж ахуйн нэгжийг 50 сая төгрөгөөр торгох тухай санал гаргаж дэмжигдсэн байна.

Дэлгэрэнгүй ›
2020.04.24  Коронавируст халдвар (COVID 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд санал хүргүүллээ

Хүний эрхийн хязгаарлалт, ногдуулах хариуцлага нь үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаал, цуглаан зохион байгуулах, мэдээлэл хайх, олж авах зэрэг эрхийн хэм хэмжээнд үл нийцэж байна хэмээн үзэж, санал гаргалаа. 

Дэлгэрэнгүй ›
2020.04.15  “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын төсөлд санал хүргүүлэв

“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын төсөлд санал өгөх тухай Монголын Хүний эрхийн ТББ-уудын Форум нь 2010 оноос эхлэн хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалах чиглэлээр хамтран ажиллах зорилго бүхий 50 гаруй ТББ-уудыг эгнээндээ нэгтгэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ›
2020.02.01  “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлтэй танилцацгаая!

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын төслийг боловсруулж ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэхүү баримт бичиг нь бидний цаашдын 30 жилийн амьдрал, нийгмийн асуудлыг тодорхойлох тул “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигтэй танилцах нь чухал ач холбогдолтой юм. 

Дэлгэрэнгүй ›
2020.01.29  UPR-ийн Үндэсний илтгэл танилцуулах уулзалт боллоо

Монгол Улсын Засгийн Газраас бэлтгэсэн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит тайланг танилцуулах уулзалт 2020 оны 1 сарын 27-ны өдөр ГХЯ-ны хурлын танхимд боллоо. Энэ уулзалтад ХЭФ-ийн гишүүн байгууллагууд буюу төрийн бус байгууллагын 20 орчим төлөөлөл оролцлоо. 


Дэлгэрэнгүй ›
2019.12.11  “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөг боллоо

Олон улсын хүний эрхийн өдөрт зориулан “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөгийг Монголын Хүний Эрхийн Форум болон Монголын Хүний Эрхийн Үндэсний Комисс хамтран 2019 оны 12 сарын 10-ны өдөр УДБЭТ-т  зохион байгууллаа. 

Дэлгэрэнгүй ›
2019.12.10  “Бидний эрх-Хүний эрх” мэдээллийн зах боллоо

Монгол дахь хүний эрхийн нөхцөл байдал болоод НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээсэн тайлангийн мэдээллийг олон нийтэд танилцуулах “Бидний эрх-Хүний эрх”  мэдээллийн зах 2019 оны 12 сарын 9-ний өдөр боллоо. 

Дэлгэрэнгүй ›
2019.12.01  “Бидний эрх-Хүний эрх” мэдээллийн өдөрлөг болно

2019 оны 12 сарын 9-ны өдөр “Бидний эрх-Хүний эрх” мэдээллийн өдөрлөг Блью Мон төвийн нэг давхарт байрлах галлерейд болно. Энэхүү мэдээллийн өдөрлөгийн гол зорилго нь Монгол улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар олон нийтэд танилцуулах юм.

Дэлгэрэнгүй ›
2019.11.17  Бизнесийн салбарынхныг “Олон Улсын Хүний Эрхийн Өдөр”-ийг тэмдэглэх үйл ажиллагаанд хамтрахыг уриалж байна

Жил бүр 12-р сарын 9-нд Хүний эрхийг хамгаалагчийн өдөр, мөн 12-р сарын 10-нд Хүний эрхийн өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил Монгол Улсад хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд (Хүний эрхийн форум) хүний эрхийн асуудлуудад шийдвэр гаргагч, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилго бүхий үйл ажиллагааг эдгээр өдрийг тохиолдуулан зохион байгуулж ирсний 5 жилийн ой тохиож байна.

Дэлгэрэнгүй ›
2019.11.11  Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөг болно

Монголын Хүний Эрхийн Форум болон Монголын Хүний Эрхийн Үндэсний Комисс хамтран Хүний эрхийн олон улсын өдрийг 2019 оны 12 сарын 10-ны өдөр тэмдэглэнэ. 

Дэлгэрэнгүй ›
2019.10.30  Л.Бор: Шударга, зүрх сэтгэлтэй хүн л хүний эрхийг хамгаалах амаргүй ажлыг хийж чадна

Уугуул нутаг Сүхбаатар аймгийнхаа онгон дагшин байгаль, эцэг өвгөдөөс тахин шүтэж ирсэн Шарга-Уул, цаашлаад нүүдэлч соёл ахуйг уул уурхай, ашигт малтмал олборлогчдоос хамгаалахын төлөө тасралтгүй 11 жил тэмцэж ирсэн Л.Бор эгчтэй хийж зорьж буй ажил үйлсийнх нь талаар ярилцлаа. Түүнтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээрх уулзалт, сургалт, семинарт хэд хэдэн удаа өмнө нь таарч байсан бөгөөд бусдын төлөө, нутаг орныхоо төлөө хоолой зангируулан баримт мэдээлэл дэлгэж, энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж, тууштай ажиллаж байгааг нь хараад бахархах сэтгэл төрж билээ. 

Дэлгэрэнгүй ›
2019.10.27  Уул уурхайгаас үүдэлтэй хүний эрх зөрчигдөж, байгаль орчин сүйдэж байна

Орон нутагт уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчин сүйдэж улмаар нутгийн иргэд байгаль орчноо хамгаалах явцад хүний эрхийн зөрчилтэй тулгарч, заналхийлэх, айлгах сүрдүүлэх, гүжирдэн доромжлох, хууль сахиулах байгууллагын зүгээс дарамт шахалттай тулгарсан тухай тайлангийн мэдээллийг танилцуулах уулзалт 2019 оны 10 сарын 23-ны өдөр боллоо. 

Дэлгэрэнгүй ›
2019.10.05  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит тайланг гурав дахь удаагаа илгээлээ

Монголын Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумаас (ХЭФ) НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээх гурав дахь циклийн тайланг 2019 оны 10 сарын 3-ны өдөр илгээлээ. Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг буюу UPR-ийн тайланг НҮБ-ын гишүүн 192 улс орон дөрвөн жил тутам илгээх ёстой бөгөөд улс орон бүр хүний эрхийн төлөв байдлаа дүгнэн хэлэлцдэг механизм юм. 

Дэлгэрэнгүй ›
2019.10.04  Дэлхийн Банкны төслүүдэд баримтлах "Нийгэм, байгаль орчны баримт бичгийн хүрээ"-ний талаарх цахим хичээл олон нийтэд нээлттэй боллоо

Дэлхийн Банкны хөрөнгө оруулалтын төслүүдэд баримтлах "Нийгэм, байгаль орчны баримт бичгийн хүрээ" (НБОББХ)-ний талаарх цахим хичээл олон нийтэд нээлттэй болсоныг дуулгахад таатай байна. Тус цахим хичээл нь НБОББХ-ны талаар нарийн мэдлэгтэй болох хүсэлтэй байгаль орчин, нийгмийн салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно.

Дэлгэрэнгүй ›
2019.10.03  Монголын хүний эрхийн ТББ-уудын форум 2019 оны 10 дугаар сарын 3 –нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд мэдээлэл хүргүүллээ

Монголын хүний эрхийн ТББ-уудын форум 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг /UPR/-ийн гурав дахь мөчлөгт дараах сэдвээр мэдээлэл бэлтгэн хүргүүллээ.


Дэлгэрэнгүй ›
2019.09.01  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-ийн тайлан танилцуулах зөвлөлдөх уулзалт боллоо

Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын (ХЭФ) гишүүд энэ жил гурав дахь жилдээ UPR-ийн тайланг бэлтгэж байна. Энэхүү тайланг төрийн захиргааны байгууллагуудад танилцуулах зөвлөлдөх уулзалт 2019 оны 8 сарын 28-ны өдөр ГХЯ-ны Зөвшилцөл танхимд боллоо.

Дэлгэрэнгүй ›
2019.08.22  “НҮБ-ын гэрээний хороодын гомдлын механизмыг үр нөлөөтэй ашиглах нь” сэдэвт сургалт боллоо

Нээлттэй Нийгэм Форум нь Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Хуулийн хөтөлбөртэй хамтран “НҮБ-ын гэрээний хороодын гомдлын механизмыг үр нөлөөтэй ашиглах нь” сэдэвт сургалт 2019 оны 8 сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй ›
2019.08.09  А.Балдангомбо: Хичнээн сорилт, бэрхшээлтэй тулгарсан ч “ШАНТАРЧ БОЛОХГҮЙ”

ЛГБТ Төв 2010 оноос хойш UPR( Universal Periodic Review буюу Хүний эрхийн түгээмэл ээлжит хэлэлцүүлэг)-т тайлан бичиж байгаа. Анх хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумд элсэж, цөөнхийн эрхээр ажилладаг ТББ-уудтай хамтран тайлан бичиж, хүргүүлж байсан ба тухайн үед Засгийн газар 126 зөвлөмжийг хүлээн авч, хэрэгжүүлэх байснаас 7 зөвлөмж нь Монголд амьдарч байгаа ЛГБТИ хүний эрхийг хангах, хамгаалах тухай зөвлөмж байсан. 

Дэлгэрэнгүй ›
2019.08.07  Аливаа бодлогын баримт бичигт манай санал туссан байвал ихэд урам авдаг

Хүний эрхийн форумын гишүүн байгууллагууд болон энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн хийж зорьж буй зүйлийнх нь талаар мэдээлэх зорилготой ярилцлагын буланг хөтлөхөөр боллоо. Энэ удаагийн зочноор “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих холбоо”-ны тэргүүн Ш.Ариунаа оролцлоо. 

Дэлгэрэнгүй ›
2019.07.26  Нэн тэргүүнд Монгол улс ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэх үндэсний шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох хэрэгтэй

ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэх зорилго бүхий Үндэсний сайн дурын илтгэл (ҮСДИ)-ийг танилцуулах НҮБ-ын Улс төрийн дээд хэмжээний чуулган өнгөрсөн долдугаар сард Нью-Йорк хотноо болсон. МУ-ын засгийн газар боловсруулсан илтгэлээ танилцуулахын зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагууд ч мөн өөрсдийн бэлтгэсэн тайлангийн дүгнэлтэд суурилсан байр сууриа энэхүү чуулганы үеэр танилцуулсан юм. Монголын иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж Хүний эрх хөгжил төвийн хөтөлбөрийн менежер Ш.Саранхөхөө оролцсон юм. 

Дэлгэрэнгүй ›
2019.07.05  Монголын Хүний эрхийн ТББ-уудын Форум (ХЭФ) шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр орж буй нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байна

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэж байгаатай холбогдуулан Монголын Хүний эрхийн ТББ-уудын Форум (ХЭФ) шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр орж буй нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлэн энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Дэлгэрэнгүй ›
2019.06.24  Зургаадугаар сарын ээлжит хурал боллоо

Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын ээлжит хурал боллоо. Энэ хурлаар UPR тайлангийн үйл явцын мэдээлэл,  орон нутагт зохион байгуулсан UPR тайланг танилцуулах хэлэлцүүлгийн товч мэдээлэл, ХЭТББФ-д шинээр гишүүнээр элсэх өргөдлөө гаргасан байгууллагатай танилцах зэрэг асуудлыг хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй ›
2019.05.24  Монгол улс дахь уул уурхайгаас үүдэлтэй хүний эрхийн зөрчлийн нөхцөл байдалд хийсэн үнэлгээ

Хүний эрх, хөгжлийн Азийн форум (ФОРУМ-АЗИ), гишүүн байгууллага Хүний эрх хөгжил төв (ХЭХТ)-тэй хамтран 2019 оны 5-р сарын 5-10-ны өдрүүдэд Монгол улсын зүүн аймгуудад хүний эрхийн зөрчлийн нөхцөл байдалд үнэлгээ хийн баримтжуулав. 

Дэлгэрэнгүй ›
2019.05.20  UPR буюу Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлэгт илгээх тайлангийн явцыг танилцуулах уулзалт боллоо

2019 оны 5 сарын 20-ний өдөр Хүний эрхийн төрийн бус байгууллагын форумын ээлжит уулзалтаар тайлан бэлтгэлийн явцыг танилцууах уулзалт боллоо. 

Дэлгэрэнгүй ›
2019.05.15  Хүний эрхийн төлөв байдал хэлэлцүүлгийг орон нутагт зохион байгууллаа

НҮБ-ын Хүний эрхийн хороонд гурав дахь удаагаа илгээхээр бэлтгэж буй “Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдал” илтгэлийн төслийг энэ жилээс анх удаа орон нутагт хэлэлцүүлж байна. 

Дэлгэрэнгүй ›
2019.05.10  НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгч Мишел Форст Хүний эрхийн ТББ-ын форумын гишүүдтэй уулзлаа
НҮБ-ын Хүний эрх хамгаалагчдын асуудал эрхэлсэн тусгай илтгэгч Мишел Форст Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдалтай танилцаж, зөвлөмж гаргахаар ирсэн бөгөөд манайд ажилласан тухай тайлангаа 2020 оны гуравдугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43 дугаар чуулганд танилцуулах юм. Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн ТББ-ын форумын гишүүд тусгай илтгэгчтэй уулзаж Монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар бодит мэдээллийг танилцууллаа.  

Дэлгэрэнгүй ›
2019.05.01  Тусгай илтгэгчийн зөвлөмжид оруулах асуудлуудын санал

НҮБ-ын Хүний эрх хамгаалагчдийн нөхцөл байдлын асуудал эрхэлсэн Тусгай илтгэгч Мишел Форст Монгол улсад хийх албан айлчлалын хүрээнд Хүний эрхийн Форумын гишүүдтэй уулзаж ХЭХ-ийн нөхцөл байдал ямар байгаа тухай ярилцана. 

Дэлгэрэнгүй ›
2019.04.25  Тогтвортой хөгжлийн зорилго-2030 түүний ач холбогдлыг хүн бүр ойлгох нь маш чухал

Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг үнэлэх зорилго бүхий Үндэсний сайн дурын илтгэлийн (ҮСДИ) төслийг бэлтгэх ажлын хэсэгт Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс “Хүний эрх-хөгжил” төвийн тэргүүн Г.Уранцоож ажиллаж байгаа юм. Тиймээс илтгэл бэлтгэх ажлын үйл явцтай холбоотой мэдээллийг асууж тодрууллаа. 

Дэлгэрэнгүй ›
2019.04.16  “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ба авлига” сэдвээр хэлэлцүүлэг боллоо

Хүний эрхийн тулгамдсан асуудал, нийгмийн анхаарал татсан “Авлига ба жижиг дунд үйлдвэр” сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцох зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ННФ-ийн хурлын танхимд “Үндсэн уртраг”, “Үнэн хатамж”, “Захиргааны шинэ санаачилга” төрийн бус байгууллагууд  хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй ›
2019.04.12  “Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг дахин хэлэлцэх уриалга гаргалаа
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчдын тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч дэмжээгүй бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хуулийн хүрээнд “хүний эрх хамгаалагчийн асуудлыг зохицуулж болно” хэмээн татгалзсан үндэслэлээ тайлбарласан байна.
Дэлгэрэнгүй ›
2019.04.10  Өнөөдөр хүүхдийг сонсохгүйгээр бидний үе шиг тэдний өмнөөс шийд гаргаж болохгүй

Өнгөрсөн долоо хоногт буюу 4 сарын 3-ны өдөр “Монгол хүүхдүүд: Тогтвортой хөгжлийн зорилго-2030”  анхдугаар хэлэлцүүлгийг Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага болон Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгууллаа. 

Дэлгэрэнгүй ›
2019.03.24  ХЭФ-ын ээлжит хурал Хөвсгөл далайн эрэгт болно

ХЭФ-ын ээлжит хурал 2019 оны 3 дугаар сарын 21-нд Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд боллоо. Энэ удаагийн хурлаар UPR-ийн тайлангийн явцын мэдээллийг бүлгийн ахлагч нар танилцуулснаас гадна хэд хэдэн чухал асуудал хэлэлцэж, шийдвэрлэв.

Дэлгэрэнгүй ›
2019.03.18  ҮСДТ бэлтгэхэд ИНБ-дын санаачилга, оролцоо

“Төрийн мэдээллийн хүртээмж” олон талын зөвлөлдөх уулзалтын үеэр Хүний эрх хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож Үндэсний сайн дурын тайлан бэлтгэх үйл явцад ИНБ-дын оролцооны талаар танилцууллаа. 

Дэлгэрэнгүй ›
2019.02.21  Хүний эрхийн ТББ-уудын форум (ХЭФ)-ын ээлжит хурал боллоо

ХЭФ-ын ээлжит хурал 2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 10.00-12.30 цагт  ННФ-ын уулзалтын танхимд боллоо. Энэ сарын даргалагч байгууллагууд болох МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ, Бүсгүйчүүд 21-р зуун ТББ, Эмэгтэйчүүд амьдрал төв ТББ  хурлын үйл явцыг чиглүүлэв. 

Дэлгэрэнгүй ›
2018.12.19  НҮБ-ын ХЭЗ-д илгээх тайланг бэлтгэх асуудлаар сургалт семинар боллоо

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд тайлан илгээхэд шаардлагатай мэдлэг, мэдээллийг Хүний эрхийн ТББ-уудын форумын гишүүн байгууллагын ажилтнуудад олгох зорилгоор  2018 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдөр сургалт семинар зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй ›
2018.12.11  “Эрхээ дархлаажуулъя – Та ч эрхээ хамгаал! – 2018” өдөрлөг боллоо

Хүний эрхийн ТББ-уудын форум жил бүрийн 12 дугаар сарын 10-нд дэлхий даяар тэмдэглэдэг Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12.00-15.00 цагт Сүхбаатарын талбайд “ЭРХЭЭ ДАРХЛААЖУУЛЪЯ - ТА Ч ЭРХЭЭ ХАМГААЛ! - 2018” өдөрлөг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй ›
2018.12.07  Хүний эрхийн мэдээллийн нээлттэй өдөрлөг болно

Хүний эрхийн ТББ-уудын форум 2018 оны 12 дугаар сарын 7-ны 11.00 цагаас "Монгол ньюс" мэдээллийн төвд  хэвлэлийн бага хурал зохион байгуулав.

Дэлгэрэнгүй ›
2018.06.01  ХЭФ “Монгол Улсын дунд хугацааны хэрэгжилтийн тайлан” илгээв

Хүний эрхийн ТББ-уудын Форум “Монгол Улсын дунд хугацааны хэрэгжилтийн тайлан” бэлтгэн 2018 оны 5 дугаар сарт Хүний эрхийн зөвлөлд илгээв.

Дэлгэрэнгүй ›
2018.03.29  Зүүн бүсийн “Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлэг Хэнтий аймагт боллоо

Хэнтий аймгийн Чингис хотод  “Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлэг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр боллоо. Хэлэлцүүлэгт аймгийн төр, төрийн бус байгууллагын 50 орчим төлөөлөл оролцож, зөвлөмжийн хэрэгжилт орон нутагт ямар түвшинд байгаа талаар санал бодлоо солилцсон юм.

Дэлгэрэнгүй ›
2018.03.24  “Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт орон нутгийн цуврал хэлэлцүүлгийг баруун бүсэд зохион байгууллаа

ХЭФ баруун бүсийн хэлэлцүүлгийг ХЗДХЯ, ГХЯ, ХЭҮК-той хамтран 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Ховд хотод зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн төр, төрийн бус байгууллагын 50 гаруй төлөөлөл оролцож, зөвлөмжийн хэрэгжилт орон нутагт ямар түвшинд байгаа талаар санал бодлоо солилцсон юм.

Дэлгэрэнгүй ›
2018.03.08  “Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт цуврал хэлэлцүүлэг Төв аймгаас эхэллээ

Хүний эрхийн ТББ-уудын форумаас (ХЭФ) ХЗДХЯ, ГХЯ, ХЭҮК-той хамтран баруун, зүүн, төв, говийн бүсийн 4 аймагт зохион байгуулах “Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт цуврал хэлэлцүүлгийн эхнийх Төв аймгийн Зуун мод хотод 2018  оны 3 дугаар сарын 6-ны өдөр боллоо.

Дэлгэрэнгүй ›
2017.12.08  “Хэнийг ч орхилгүй хөгжье!” олон нийтийн цуглаанд оролцогсдоос тавьсан шаардлага

Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум (ХЭФ)-аас 12 дугаар сарын 8-ны өдрийн 12.00-15.00 цагт Сүхбаатарын талбайд болсон “Хэнийг ч орхилгүй хөгжье!” нээлттэй цуглаанд оролцогчид Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Засгийн Газрын тэргүүн Ерөнхий сайд  У.Хүрэлсүх нарт хандаж шаардлага хүргүүллээ.

Дэлгэрэнгүй ›
2017.12.07  “Хэнийг ч орхилгүй хөгжье!” нээлттэй цуглаанд оролцож эв санаагаа нэгтгэн, дуу хоолойгоо өргөхийг уриалж байна

Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум (ХЭФ)-аас 12 дугаар сарын 8-ны өдрийн 12.00-15.00 цагт Сүхбаатарын талбайд “Хэнийг ч орхилгүй хөгжье!” нээлттэй цуглаан зохион байгуулна.

Дэлгэрэнгүй ›
2017.12.07  “Хэнийг ч орхилгүй хөгжье!” нээлттэй цуглааны хөтөлбөр

Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум (ХЭФ)-аас 12 дугаар сарын 8-ны өдрийн 12.00-15.00 цагт Сүхбаатарын талбайд “Хэнийг ч орхилгүй хөгжье!” нээлттэй цуглааны хөтөлбөртэй танилцана уу.

Дэлгэрэнгүй ›
2017.09.22  Хүний эрхийн ТББ-ын Форумын гишүүд НҮБ-ын Тусгай илтгэгч Жон Нокстой уулзлаа

2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хүний эрхийн ТББ-ын Форумын гишүүд Нээлттэй Нийгэм Форумын танхимд НҮБ-ын хүний эрх, хүрээлэн буй орчны асуудал хариуцсан Тусгай илтгэгч Жон Нокстой уулзаж, 5 асуудлын талаар хөндөн, зөвлөмждөө тусгахыг хүслээ.

Дэлгэрэнгүй ›
2016.11.20  “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна
2016 оны 11 дүгээр сарын ээлжит өглөөний уулзалт нь "Mонгол Улсын хохирол үнэлгээний өнөөгийн байдал, эрх зүйн орчин” сэдвээр энэ сарын 24-ний өдөр 08:00-10:00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болох тул та бүгдийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй ›
2016.01.22  "Хүний эрхийн тухай ярилцъя" Өглөөний уулзалт боллоо
Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран зохион байгуулдаг ээлжит "Хүний эрхийн тухай ярилцъя" Өглөөний уулзалт “Эрүүдэн шүүхээс ангид байх эрх ба Бие даасан Мөрдөн байцаах алба” сэдвийн хүрээнд 2016 оны нэгдүгээр  сарын 21-ний өдөр болов.
Дэлгэрэнгүй ›
2016.01.22  Хүний эрхийн ТББ-ын форумын ээлжит хурал боллоо
Хүний эрхийн ТББ-ын форумын ээлжит хурал 2016 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болж 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, зохион байгуулагчаар “Митчелл Сан” ТББ ажиллалаа.
Дэлгэрэнгүй ›
2015.07.09  НҮБ-ын ХЭЗ-өөс өгсөн зөвлөмжийг хүлээн авах эсэх талаар хэлэлцэв
Хүний эрхийн ТББ-уудын Форум болон Засгийн газрын ажлын хэсгийн төлөөллийн хамтарсан уулзалтыг Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд 7 дугаар сарын 7-ны өдөр зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй ›
2015.05.05  Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн төлөв байдлаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хуралдаанаар хоёр дахь удаагаа дүгнүүллээ
2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 14.30-18.00 цагт Швейцар улсын Женев хотноо хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ажлын хэсгийн 22 дугаар хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн төлөв байдлаа танилцуулж, дүгнүүллээ.  
Дэлгэрэнгүй ›
2015.04.23  ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ: МОНГОЛ УЛС ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛАА ДҮГНҮҮЛНЭ
Хүний эрхийн ТББ-уудын Форумыг төлөөлж Глоб Интернэшнл төв, ЛГБТ Төв, Мон-Аме судалгааны төв, Оюу Толгой хяналт, Хүний эрх, хөгжил төв нь 2015 оны 4-р сарын 7-ноос 10-ны хооронд Швейцарь Улсын Женев хотноо UPR Info байгууллагаас зохион байгуулсан бэлтгэл хуралдаанд оролцож  Монгол Улс дах хүний эрхийн тулгамдаж буй асуудлуудыг танилцуулав.
Дэлгэрэнгүй ›
2015.01.12  Хүний эрхийн ТББ-уудын Форум Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт МЭДЭГДЭЛ хүргүүлэв.
Монголын Хүний эрхийн ТББ-уудын Форум 2015 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт МЭДЭГДЭЛ хүргүүлэв.
Дэлгэрэнгүй ›
2014.12.25  Засгийн газар үндэсний илтгэлд хайхрамжгүй хандаж байна
Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хүний эрхийнтөлөвбайдлынээлжитдүгнэлтхэлэлцүүлэгт илгээх Үндэсний хоёрдугаар илтгэлийн төслийн зөвлөлдөх уулзалтыг иргэний, улс төрийн эрх болон эдийн засаг, нийгэм, соёлын эрх гэсэн хоёр сэдвээр төрийн бус байгууллагуудын оролцоотой 2014 оны 12 дугаар сарын 19, 22-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан.
Дэлгэрэнгүй ›
2014.11.10  Хүнсний эрхийн хэрэгжилтийн тухай Хэвлэлийн мэдээ
НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-ийн 22-р хуралдаанд хүргэсэн Хүнсний эрхийн хэрэгжилтийн тухай Хэвлэлийн мэдээ
Дэлгэрэнгүй ›
2014.11.10  “УУЛ УУРХАЙ - БАЙГАЛЬ ОРЧИН - ХҮНИЙ ЭРХ” өдөрлөг болно
Нээлттэй Нийгэм Форум, Оюу Толгойн Хяналт ТББ, Хүний эрх, хөгжил төв хамтран 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10.00 – 15.00 цагт ННФ-ын хурлын танхимд “УУЛ УУРХАЙ - БАЙГАЛЬ ОРЧИН - ХҮНИЙ ЭРХ” өдөрлөг зохион байгуулна.

Дэлгэрэнгүй ›
2014.11.09  “Хүнсний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал", "Бичил уурхай эрхлэгчдийн эрх” нэгдсэн өдөрлөг болно
“ХҮНС БА ЯДУУРАЛ, БИЧИЛ УУРХАЙ” өдөрлөг 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10.00 – 14.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.
Дэлгэрэнгүй ›
2014.11.04  “ЭРҮҮДЭН ШҮҮХИЙН ЭСРЭГ” конвенцийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг болно
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монгол Улсын төрийн бус байгууллагуудын Форумын үйл ажиллагааны хүрээнд бэлтгэн илгээсэн “ЭРҮҮДЭН ШҮҮХИЙН ЭСРЭГ” конвенцийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг болно.
Дэлгэрэнгүй ›
2014.10.29  “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх” сэдэвт уулзалт-ярилцлага болно
Глоб Интернэшнл төв “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх” сэдэвт уулзалт-ярилцлага  2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд болно.
Дэлгэрэнгүй ›
2014.10.23  Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний 2 дугаар илтгэл бэлтгэх Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдав
Монгол улсын Ерөнхий сайдын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 97 тоот захирамжаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр 2015 онд хэлэлцүүлэх Монгол улс дахь Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний 2 дугаар илтгэл бэлтгэх ажлын хэсгийг баталжээ.
Дэлгэрэнгүй ›
2014.08.03  Зүүн хойд Азийн хүний эрхийн төлөв байдлыг 2016 онд Монгол улсад хэлэлцэнэ
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн мөрөөр  Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын Төрийн бус байгууллагуудын хоёрдугаар уулзалт 2014 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 2-ны хооронд БНСУ-ын нийслэл Сөүл хотод боллоо.
Дэлгэрэнгүй ›
2014.04.16  Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын ХЭЗ-д дунд хугацааны сайн дурын тайлан илгээжээ
Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний анхдугаар илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2010 онд хэлэлцээд өгсөн 126 зөвлөмжийн хэрэгжилтийн талаар дунд хугацааны сайн дурын илтгэл явуулжээ.
Дэлгэрэнгүй ›
2013.12.09  2013 оны 12-р сарын 10-ны өдрийн 12.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал болно
Монголын хүний эрхийн ТББ-ын Форумаас Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан 2013 оны 12-р сарын 10-ны өдрийн 12.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаж байна.
Дэлгэрэнгүй ›
2013.07.05  UPR-ийн зөвлөмжийн асуудлаар төр, төрийн бус байгууллагууд зөвлөлдлөө
Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс авсан зөвлөмжийн хэрэгжилтийн асуудлаар 2013 оны 7 дугаар сарын 2-ны өдөр төр, төрийн бус байгууллагууд харилцан мэдээлэл солилцож, зөвлөлдөв. Тус зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, НҮБХХ болон Нээлттэй Нийгэм Форум хамтран зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй ›
2012.03.23  Монгол улс НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг 2015 онд тавина

НҮБ-ын  гишүүн улс орнуудын хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцэх Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR - Universal Periodic Review) хэмээх шинэ механизмын хоөр дахь мөчлөг 2012 оноос эхэлж байна.  

Дэлгэрэнгүй ›
2012.02.10  ИУТЭОУП-ын нэмэлт II протоколд нэгдэн орох хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  “Иргэний болон улс  төрийн эрхийн тухай Олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколд нэгдэн орох тухай” хуулийг баталлаа.

Дэлгэрэнгүй ›
2011.12.09  “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Хорооны дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх нь” дугуй ширээний ярилцлага боллоо
2011 оны 12-р сарын 08 –ны өдрийн  09.00 цагт  Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны хурлын танхимд  “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Хорооны дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх нь” дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй ›
2011.12.08  “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Хорооны дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2011 оны 12-р сарын 07 –ны өдрийн  10.00 цагт  ННФ-ын хурлын танхимд  “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Хорооны дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Дэлгэрэнгүй ›
2011.12.06  НҮБ-ын ХЭХ-ны гишүүн Кристер Телин, Иргэний болон Улс Төрийн Эрхийн Төвийн захирал Патрик Мютценберг нар ажлын айлчлал хийнэ
НҮБ-ын Хүний Эрхийн Хорооны гишүүн Кристер Телин, Иргэний болон Улс Төрийн Эрхийн Төвийн захирал Патрик Мютценберг нар Монгол Улсад 2011 оны 12-р сарын 5-9-ны өдрүүдэд албан айлчлал хийлээ.
Дэлгэрэнгүй ›
2011.06.21  НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2011-2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө баталжээ
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 5  дугаар сарын  18-ны  өдрийн 159 тогтоолоор “НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2011-2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө” баталжээ. 
Дэлгэрэнгүй ›
2011.02.19  “Монгол Улсад Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын (ICCPR) хэрэгжилт” сургалт-зөвлөгөөн
“Глоб Интернэшнл” ТББ, Хүний эрх хөгжил төв хамтран Швейцарийн Женев хотод төвтэй “Иргэний болон улс төрийн эрхийн төв”-ийн дэмжлэгтэй  “Монгол Улсад Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын (ICCPR) хэрэгжилт” сургалт-зөвлөгөөнийг  2011 оны 2-р сарын 16-ны өдөр ННФ-ын хурлын танхимд зохион байгууллаа. 
Дэлгэрэнгүй ›
2010.12.13  Гадаад хэргийн яамны ажилтнууд “Ийгл” телевизийг буруутгав
Шуурхай мэдээ: Монгол Улс
Эх сурвалж: “Глоб Интернэшнл” ТББ
Огноо: 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

2010 оны 11 дүгээр сарын 5, 6, 8-ны өдрүүдэд Гадаад хэргийн яамнаас “Ийгл” телевизийн мэдээний продюсер, ресепшн болон бусад холбогдох ажилтнууд руу утасдаж, 11 дүгээр сарын 2-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр Монгол улсын хүний эрхийн тайланг хэлэлцсэн хуралдааныг шууд дамжуулахдаа “Засгийн газрын нэр хүндийг унагах буруу, ташаа тайлбар хийсэн”  хэмээн буруутгажээ. Тэд бичлэгийг монгол орчуулга, тайлбартайгаар хуулж өгөхийг хүссэн байна.
Дэлгэрэнгүй ›
2010.11.03  Монгол Улсын Засгийн газар ТББ-тай хамтран ажиллахаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн өмнө илэрхийллээ
Монгол улсын Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын  2-ны өдрийн 10.00-13.00 цагт Швейцар улсын Женев хотноо хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн  9-р хуралдаанд хүний эрхийн төлөв байдлаа танилцуулж, дүгнүүллээ.  
Дэлгэрэнгүй ›
2010.11.02  Монгол улсын хүний эрхийн байдлыг хэлэлцэх НҮБ-ын ХЭЗ-ийн ажлын хэсгийн 9-р хуралдааныг шууд үзээрэй
Монгол улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэх НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ажлын хэсгийн 9- р хуралдаанаар шууд дамжуулна.
Дэлгэрэнгүй ›
2010.10.30  Монгол улсын хүний эрхийн байдлыг хэлэлцэх НҮБ-ын ХЭЗ-ийн ажлын хэсгийн 9-р хуралдаанд ТББ-ын форумын төлөөлөгчид оролцоно
Монгол улсын хүний эрхийн байдлыг хэлэлцэх  НҮБ-ын ХЭЗ-ийн ажлын хэсгийн 9-р хуралдаанд ТББ-ын форумын төлөөлөгчид ажиглагчаар оролцоно.
Дэлгэрэнгүй ›
2010.10.26  Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталжээ
Монгол улсын Ерөнхий сайд  2010 оны 10-р сарын 20-ны өдрийн 77 тоот захирамжаараа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ажлын хэсгийн 9-р хуралдаанаар Монгол улсын Үндэсний илтгэлийг хамгаалах Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталжээ.
Дэлгэрэнгүй ›
2010.08.24  Киргизстан, Габон, Швейцарь улс Монголын Үндэсний илтгэлийг хэлэлцэх хуралдааныг удирдана
2010 оны 11-р сарын 02-ны өдрийн 10.00 - 13.00 цагт /Женевийн цагаар/ Женев хотноо Монгол Улсын Үндэсний илтгэл хэлэлцэх  хэсгийн хуралдааныг удирдах гурван илтгэгч /Гурвал - Troika/-ээр Киргизстан, Габон, Швейцарь улсын төлөөлөгчид сонгогдсон байна.
Дэлгэрэнгүй ›
2010.08.19  МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЛААРХ ҮНДЭСНИЙ ИЛТГЭЛ
Монгол улсын засгийн газар  НҮБ-ын  Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмж, бусад улс орны үндэсний илтгэлийн агуулга, бүтэц, “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт”, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенц”, “Хүүхдийн эрхийн тухай Конвенц”-ийн хэрэгжилтийн талаар 2009, 2010 онд боловсруулсан илтгэлүүдийн агуулгыг харгалзан нийт 6 бүлэг, 102 зүйл анги бүхий илтгэл  боловсруулжээ.
Дэлгэрэнгүй ›
2010.08.18  Үндэсний илтгэлээ НҮБ-ын ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛД хүргүүллээ
ГХЯ, Олон нийттэй харилцах газар   
2010 оны 8-р сарын 18, Лхагва гариг

2010 оны 11-р сард Женев хотноо болох Хүний эрхийн Зөвлөлийн Ажлын хэсгийн ээлжит 9 дүгээр хуралдаан, 2011 оны 3-р сард болох Хүний эрхийн Зөвлөлийн 16 дугаар нэгдсэн чуулганаар тус тус хэлэлцэх Монгол Улсын Үндэсний илтгэлийг  2010 оны 8 дугаар сарын 20-ны дотор Хүний эрхийн Зөвлөлд хүргүүлэх ёстой бөгөөд 8-р сарын 17-ны өдөр албан ёсоор хүргүүллээ гэж Монгол улсын Гадаад харилцааны яам  мэдээллээ.
Дэлгэрэнгүй ›
2010.05.19  Монгол улсын Засгийн газар Үндэсний илтгэл бэлтгэх журам баталжээ.
Монгол улсын Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 362 дугаар тогтоолоор “Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хэрэгжилтийн тухай Үндэсний илтгэл бэлтгэх журам”, “Илтгэл хариуцан боловсруулах байгууллагын жагсаалт”-ыг баталж илтгэл бэлтгэхтэй холбогдуулан тухайн байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих, илтгэлийг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлж байхыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгажээ.
Дэлгэрэнгүй ›
2010.05.19  Монгол улсын засгийн газар Үндэсний илтгэлээ 2010 оны 08-р сарын 23-ны өдөр НҮБ-ын ХЭЗ-д хүргүүлсэн байх үүрэгтэй.
    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан журамд Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг UPR-т  тухайн орны засгийн газраас илгээх Үндэсний илтгэлийг үндэсний хэмжээнд холбогдох бүх талууд /ТББ, ХЭҮК, хүний эрхийн хүрээлэн институт, судлаачид/-тай  өргөнөөр хэлэлцсэний үндсэн дээр бэлтгэхийг гишүүн улсуудын Засгийн газарт  зөвлөсөн юм.
Дэлгэрэнгүй ›
2010.05.10  Монгол улс дахь НҮБ-ын байгууллагууд нэгдсэн илтгэл бэлтгэжээ
Монгол улсад ажилладаг НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаар нэгдсэн илтгэл бэлтгэн 2010 оны 04-р сарын 19-ний өдөх UPR-т илгээжээ.
Дэлгэрэнгүй ›
2010.05.01  Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисс НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар мэдээлэл илгээлээ
 Монгол Улсын ХЭҮК Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлыг сүүлийн 4 жилийн (2005-2009 он) хугацаагаар дүгнэж, холбогдох мэдээллийг Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг - UPR – т хүргүүлсэн талаар 2010 оны 4-р сарын 27-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Дэлгэрэнгүй ›
2010.04.20  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт Монгол Улсын цөөнхийн хүний эрх тусгагдлаа
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт Монгол Улс 2010 онд дүгнүүлэхтэй холбогдуулан цөөнхийн хүний эрхээр дагнан ажиллаж буй төрийн бус байгууллагуудын үндэсний ажлын хэсэг өөрсдийн төлөөлж буй олон нийтийн эсрэг гарсаар буй хүний эрхийн олон зөрчлийг илтгэжээ.

Казах эмэгтэйчүүдийн Арулар холбоо, Итгэл сан, Монголын ЛГБТ төв, ДОХ-той тэмцэх үндэсний сангаас хамтран бэлтгэсэн илтгэл нь үндэстний цөөнх болох казах болон духа буюу цаатнууд, бэлгийн цөөнх, ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүс болоод биеэ үнэлэгч нарын эрх дээр голлосон байна.
Дэлгэрэнгүй ›
2010.04.20  Монголын Эмнести Интернэшнл Байгууллага UPR-т бие даасан илтгэл бичиж илгээжээ
      Монголын Эмнести Интернэшнл Байгууллага UPR-т бие даасан илтгэл бичиж илгээжээ. Эмнести Интернэшнл Монгол дахь хүний эрхийн асуудлын талаарх Б, В, Г хэсэгт хуваан бэлтгэсэн байна. Үүнд:
Дэлгэрэнгүй ›
2010.04.19  Хэвлэлийн бага хурал: Монголын ТББ-дын форум НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлд илтгэлээ явууллаа
Монголын төрийн бус байгууллагуудын форум  2010 оны 4-р сарын 19-ний өдрийн 12.00 цагт “Монгол ньюс” компаний байранд хэвлэлийн бага хурал хийж Монголд  хүний эрхийн хамгийн их анхаарал татаж буй асуудлуудаар  илтгэл бичин НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлд илгээсэн тухай мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ›
2010.04.19  Монголын төрийн бус байгууллагуудын форум НҮБ - ын Хүний эрхийн зөвлөлд Монгол дахь хүний эрхийн асуудлаар илтгэл хүргүүллээ
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүд 2010 оны 11-р сарын 23-ны өдөр Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдал буюу Монгол улсын Засгийн газар хүний эрхийг хангах, хамгаалах талаар олон улсын болон иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хэрхэн хэрэгжүүлж байгааг дүгнэн хэлэлцэх гэж байна.
Дэлгэрэнгүй ›
2010.04.13  Сэтгүүлчдэд зориулсан сургалт боллоо
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөл Монгол улсын хүний эрхийн төлөв байдлыг дүгнэн хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Австралийн Засгийн газрын Хүний эрхийн жижиг тэтгэлгийн  хөтөлбөр, ННФ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төслийн хүрээнд сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулав.
Дэлгэрэнгүй ›
2010.04.12  “Хүний эрх – НҮБ – Сэтгүүлч” гарын авлага
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага  “UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төслийн хүрээнд  төслийн хүрээнд “Хүний эрх – НҮБ – Сэтгүүлч” гарын авлага бэлтгэн  гаргалаа.
Дэлгэрэнгүй ›
2010.04.12  Хэвлэлийн бага хурал: “UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл хэрэгжүүлж эхэллээ
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага  2010 оны 4-р сарын 12-ны өдрийн 11.00 цагт “Монгол ньюс” компаний байранд хэвлэлийн бага хурал хийж  НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөл Монгол улсын хүний эрхийн төлөв байдлыг дүгнэн хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Австралийн Засгийн газрын Хүний эрхийн жижиг тэтгэлгийн  хөтөлбөр, ННФ-ын дэмжлэгтэйгээр   “UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл хэрэгжүүлж  эхэлсэн тухай олон нийтэд мэдээлэв.
Дэлгэрэнгүй ›
2010.04.10  “UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл эхэллээ
НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөл Монгол улсын хүний эрхийн төлөв байдлыг дүгнэн хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага Австралийн Засгийн газрын Хүний эрхийн жижиг тэтгэлгийн  хөтөлбөр, ННФ-ын дэмжлэгтэйгээр   “UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төслийг 2010 оны 3-р сарын 1-нээс хэрэгжүүлж эхэллээ.
Дэлгэрэнгүй ›
2010.01.15  Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт бэлтгэх Монголын төрийн бус байгууллагуудын форум байгуулагдлаа
2010 оны 11 сард НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөл Монгол улсын хүний эрхийн төлөв байдлыг дүгнэн хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан төрийн бус байгууллагууд 2010 оны 1-р сарын 10-12-ны өдрүүдэд зөвлөгөөн хийлээ.
Дэлгэрэнгүй ›
Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм