Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2020.04.30  Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэлэлцэж буйтай холбогдуулан ХЭФ-аас УИХ-д албан бичиг илгээлээ
2020.04.29  ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСНИЙ ТӨЛӨӨ ИРГЭН 5 САЯ, БАЙГУУЛЛАГА 50 САЯАР ТОРГУУЛЖ БОЛЗОШГҮЙ
2020.04.24  Коронавируст халдвар (COVID 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд санал хүргүүллээ
2020.04.15  “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын төсөлд санал хүргүүлэв
2020.02.01  “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлтэй танилцацгаая!
  “Монгол Улсад Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын (ICCPR) хэрэгжилт” сургалт-зөвлөгөөн

“Глоб Интернэшнл” ТББ, Хүний эрх хөгжил төв хамтран Швейцарийн Женев хотод төвтэй “Иргэний болон улс төрийн эрхийн төв”-ийн дэмжлэгтэй  “Монгол Улсад Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын (ICCPR) хэрэгжилт” сургалт-зөвлөгөөнийг  2011 оны 2-р сарын 16-ны өдөр ННФ-ын хурлын танхимд зохион байгууллаа. 

       Энэ сургалт – зөвлөгөөн нь  2011 оны 3 дугаар сарын 14-нөөс 21-нд АНУ-ын Нью-Йорк хотод болох НҮБ-ын Хүний эрхийн хорооны 101 дүгээр хуралдаанаар  Монгол улсын Засгийн газрын “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт”-ын хэрэгжилтийн талаарх тайлан илтгэлийг хэлэлцэх үед тавих ТББ-ын сүүдэр илтгэлийн агуулгыг тодорхойлох зорилготой байв.   

        Сургалтанд Швейцарийн Женев хотод төвтэй “Иргэний болон улс төрийн эрхийн төв”-ийн гүйцэтгэх захирал Патрик Мютценберг оролцож НҮБ-ын Гэрээний хороодын тухай болон Олон улсын гэрээний  хэрэгжилтийн талаар Монгол Улсын тайлан  илтгэлүүд, ТББ-ын  үүргийн талаар танилцуулав.

        Сургалт- зөвлөгөөнд оролцсон төрийн бус 26 байгууллагын төлөөлөгчид  дараах  бүлгүүдэд  хуваагдан  сүүдэр  илтгэлийн агуулгыг тодорхойлов.
        • 1-р бүлэг: Шударга шүүх  
        • 2-р бүлэг: Иргэний эрх
        • 3-р бүлэг: Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө /эвлэлдэн нэгдэх эрх/
        • 4-р бүлэг: Эрсдэлд өртөмтгий бүлгийн эрх /эмэгтэйчүүд, хүүхэд, цөөнх, малчид/

Бүлгүүдийн хэлэлцүүлгээс гарсан асуудлууд дээр үндэслэн “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, “Хүний эрх хөгжил” төвийн тэргүүн Г.Уранцоож, ННФ-ын хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, Хүний эрхийн судлаач Б.Хишигсайхан, ЛГБТ төвийн гүцэтгэх захирал Роббин Гарнер нар ТББ-ын сүүдэр илтгэлийг бичиж Х.Наранжаргал, Г.Уранцоож, ННФ-ын хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа  нар НҮБ-ын Хүний эрхийн хорооны 101 дүгээр хуралдаанд оролцож илтгэлээ хамгаалахаар болсон юм.

Монгол Улс “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт” –д 1968 оны 01 дүгээр сарын 05-нд гарын  үсэг  зурж, 1974 оны 11 дүгээр сарын 18-нд соёрхон баталжээ.

Монгол улсын Засгийн газар  “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт”-ын хэрэгжилтийн талаарх ээлжит  5  дахь илтгэлийг  2003 оны 3 дугаар сарын 31-нд  НҮБ-ын Хүний эрхийн Хороонд явуулах байсан ч  2009 оны 6 дугаар сард буюу хугацаанаас 5 жилийн дараа илгээсэн байна. 

Монгол улсын Засгийн газрын Иргэний болон улс төрийн эрхийн тав дахь илтгэлийг бүрэн эхээр нь         энд дарж  уншиж болно.

Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм