Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөг боллоо

Олон улсын хүний эрхийн өдөрт зориулан “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөгийг Монголын Хүний Эрхийн Форум болон Монголын Хүний Эрхийн Үндэсний Комисс хамтран 2019 оны 12 сарын 10-ны өдөр УДБЭТ-т  зохион байгууллаа. 


Энэ жил Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн үндсэн баримт бичиг болох  Иргэний болон улс төрийн эрхийн тухай, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын Пактуудыг  соёрхон баталсны 45 жилийн ой болж байна.  Мөн Монгол Улсад хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх, бизнес ба хүний эрхийн удирдамжийг хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлсэн чухал цаг үед 2019 оны хүний эрхийн өдрүүд тохиож байгаагаараа онцлог юм. 

Өдөрлөгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, НҮБ-ын суурин төлөөлөгч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра, ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж, Хүний эрхийн Форумыг төлөөлж Х.Наранжаргал нээлтийн үг хэллээ. 

Энэ өдөр НҮБ-ын ХЭЗ-д илгээсэн тайлангийн танилцуулга болон хүний эрх хамгаалагчид өөрсдийн түүхээ хуваалцаж, “Ус-Чандмань Эрдэнэ” жүжгийг үзэгчдэд танилцуулж, хүний эрхийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. 


Мөн өдөрлөгийн үеэр иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлсэн бөгөөд давхардсан тоогоор найман байгууллагын 30 хуульч 360 орчим хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Өдөрлөгт нийт 420 зочид оролцож, 40 сайн дурын ажилтнууд ажиллаж, хэвлэл мэдээллийн 12 байгууллага мэдээ мэдээллийг дамжуулж, цахимаар 103707 хүнд мэдээ мэдээллийг түгээж ажилласан байна. Үүнээс гадна УДБЭТ-ийн гадаа талбайд хүний эрхийн зурагт үзэсгэлэнг танилцуулсан бөгөөд уг үзэсгэлэнд Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал болон хүний эрхийн чиглэлээрх гэрэл зургуудыг олон нийтэд зориулан танилцуулсан юм. 

Үүнээс гадна  Архангай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Увс зэрэг 15 аймаг дахь ХЭҮК-ийн орон нутаг дахь салбарууд “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” арга хэмжээг зохион байгуулж иргэдэд зөвлөгөө туслалцаа өгч ажилласан байна. 

Энэ жилийн хүний эрхийн өдрөөр зориулан зохион байгуулсан арга хэмжээ иргэдэд илүү хүртээмжтэй, олон талын оролцоог хангасан, үр дүнтэй болсныг зочид төлөөлөгчид дурьдаж байлаа. Мөн өдөрлөгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь цаашид “Хүний эрх хамгаалагчдийн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллана” гэдгээ илэрхийлсэн юм. 


Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм