Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2020.01.29  UPR-ийн Үндэсний илтгэл танилцуулах уулзалт боллоо
2019.12.11  “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөг боллоо
2019.12.10  “Бидний эрх-Хүний эрх” мэдээллийн зах боллоо
2019.12.01  “Бидний эрх-Хүний эрх” мэдээллийн өдөрлөг болно
2019.11.17  Бизнесийн салбарынхныг “Олон Улсын Хүний Эрхийн Өдөр”-ийг тэмдэглэх үйл ажиллагаанд хамтрахыг уриалж байна
  Сэтгүүлчдэд зориулсан сургалт боллоо

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөл Монгол улсын хүний эрхийн төлөв байдлыг дүгнэн хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Австралийн Засгийн газрын Хүний эрхийн жижиг тэтгэлгийн  хөтөлбөр, ННФ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төслийн хүрээнд сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулав.

Сэтгүүлчдэд НҮБХХ-ийн ХЗҮХХЭТ-ийн зөвлөх Б.Хишигсайхан “Хүний эрх, эрх чөлөө болон ангилал”, “Хүний эрхийн үндсэн зарчмууд”, “Хүний эрхэд суурилсан хандлага ба Сэтгүүл зүй” 
“Хүний эрх хөгжил” төвийн хөтөлбөрийн зохицуулагч, өмгөөлөгч, хууль зүйн магистр Д.Эрдэнэчимэг “Хүний эрх ба НҮБ”, “НҮБ-ын хүний эрхийн тогтолцоо”, “Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг буюу UPR гэж юу вэ?”  зэрэг сэдвээр хичээл заав.  

2010 оны 4-р сарын 12-нд болсон хагас өдрийн сургалтанд хамрагдсан өдөр тутмын сонин, ТВ, радиогийн 23 сэтгүүлч UPR-ийн тухай ойлголт, мэдлэгтэй болсноор  UPR-ийг үндэсний хэмжээнд үр дүнтэй үйл явц болгоход сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоог нэмэгдүүлэх  чухал ач холбогдолтой юм.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол