Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2020.01.29  UPR-ийн Үндэсний илтгэл танилцуулах уулзалт боллоо
2019.12.11  “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөг боллоо
2019.12.10  “Бидний эрх-Хүний эрх” мэдээллийн зах боллоо
2019.12.01  “Бидний эрх-Хүний эрх” мэдээллийн өдөрлөг болно
2019.11.17  Бизнесийн салбарынхныг “Олон Улсын Хүний Эрхийн Өдөр”-ийг тэмдэглэх үйл ажиллагаанд хамтрахыг уриалж байна
  Хэвлэлийн бага хурал: “UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл хэрэгжүүлж эхэллээ

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага  2010 оны 4-р сарын 12-ны өдрийн 11.00 цагт “Монгол ньюс” компаний байранд хэвлэлийн бага хурал хийж  НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөл Монгол улсын хүний эрхийн төлөв байдлыг дүгнэн хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Австралийн Засгийн газрын Хүний эрхийн жижиг тэтгэлгийн  хөтөлбөр, ННФ-ын дэмжлэгтэйгээр   “UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл хэрэгжүүлж  эхэлсэн тухай олон нийтэд мэдээлэв.

Төслийн зохицуулагч Ч.Мөнхзул “UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүний эрхийн төлөв байдлын тухай Үндэсний илтгэлээ тавьж хэлэлцүүлэх, түүний дараа НҮБ-ын өгсөн зөвлөмжийн дагуу дараагийн тайлангийн хугацаа хүртэлх 4 жилийн туршид тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагааг иргэдэд байнга мэдээлж, Хүний эрхийг хангасан, иргэнээ дээдэлсэн улс гүрэн болоход хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтлэл, нэвтрүүлгээ чиглүүлж ажиллахыг  хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчдэд УРИАЛЛАА.

             Хэвлэлийн бага хуралд Хууль зүйн ухааны доктор /Ph.D/ С.Цэрэндорж, НҮБХХ-ийн ХЗҮХХЭТ-ийн зөвлөх, хүний эрхийн хуулийн магистр Б.Хишигсайхан,  “Хүний эрх хөгжил” төвийн хөтөлбөрийн зохицуулагч, өмгөөлөгч, хууль зүйн магистр Д.Эрдэнэчимэг  нар оролцож “Хүний эрх – НҮБ – Сэтгүүлч” гарын авлагыг талаар танилцуулсан юм.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол