Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  НҮБ-ын ХЭЗ-д илгээх тайланг бэлтгэх асуудлаар сургалт семинар боллоо


Монгол Улс  2019 оны сүүлээр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлэг (UPR)-ийн III мөчлөгөөр 2015 онд НҮБ-ын ХЭЗ-өөс өгсөн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар Үндэсний илтгэлээ хэлэлцүүлнэ. Үүнээс өмнө буюу  2019 оны 9 дүгээр сард Монголын Хүний эрхийн ТББ-уудын форум  дээрх зөвлөмжийн биелэлтийн тайлан бэлтгэн илгээнэ. Энэ нь цаг хугацааны хувьд Үндэсний илтгэлээс түрүүлж НҮБ-ын ХЭЗ-д хүрдэгээрээ ач холбогдолтой юм.

Иймд  НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд тайлан илгээхэд шаардлагатай мэдлэг, мэдээллийг Хүний эрхийн ТББ-уудын форумын гишүүн байгууллагын ажилтнуудад олгох зорилгоор  2018 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдөр сургалт семинар зохион байгуулав.


Сургалтын эхний өдөр Эмнести интернэшнл ТББ-ын УЗ-ийн дарга Г.Болорсайхан НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас бэлтгэсэн “Хүний эрхийн индикатор”-ыг  танилцуулж, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлэг (UPR)-ийн II мөчлөгт илгээсэн тайланд дүн шинжилгээ хийх, III мөчлөгийн тайлан бичихэд анхаарах асуудлаар ярилцав. Сургалтын хоёр дахь өдөр хүний эрхийн зөрчлийг баримтжуулах, III мөчлөгт илгээх тайлангийн бүтэц загвар, бичих стратегиа ярилцаж тохирон, ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.

Энэ удаагийн сургалтад 30 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцон Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлэг (UPR)-ийн III мөчлөгийн тайланг илүү сайжруулахад анхаарч, хамтран ажиллалаа.


НҮБ-ын гишүүн улс орнуудын хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцэх Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлэг (UPR) хэмээх шинэ механизм нь ТББ-уудын оролцоог илүү нэмэгдүүлснээрээ давуу талтай болж чадсан. Ямар ч ТББ UPR-т тайлан мэдээлэл хүргүүлэх, Ажлын хэсгийн хуралдаан болон түүний шийдвэрийг хэлэлцэн батлах ХЭЗ-ийн Бүгд хуралд оролцох боломжтой юм. 

Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм