Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2019.09.01  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-ийн тайлан танилцуулах зөвлөлдөх уулзалт боллоо
2019.08.22  “НҮБ-ын гэрээний хороодын гомдлын механизмыг үр нөлөөтэй ашиглах нь” сэдэвт сургалт боллоо
2019.08.09  А.Балдангомбо: Хичнээн сорилт, бэрхшээлтэй тулгарсан ч “ШАНТАРЧ БОЛОХГҮЙ”
2019.08.07  Аливаа бодлогын баримт бичигт манай санал туссан байвал ихэд урам авдаг
2019.07.26  Нэн тэргүүнд Монгол улс ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэх үндэсний шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох хэрэгтэй
  Хүний эрхийн ТББ-ын форумын ээлжит хурал боллоо
2016 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр Хүний эрхийн ТББ-ын форумын ээлжит хурал Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болж 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, зохион байгуулагчаар “Митчелл Сан” ТББ ажиллалаа.

Тус хурлаар Ховд Их Сургуулийн захирал, доктор Ж.Янжмаа “Хүний эрх ба Хүний хөгжил, Инноваци” сэдвээр сонирхолтой, өгөөжтэй илтгэл тавьж хүмүүсийн асуултад хариуллаа. Мөн “Хүний Эрхийг Хамгаалагчдын Эвслийн дүрмийн төсөл”-ийг Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг дэмжих холбооны Тэргүүн Ш.Ариунаа, Цаг үеийн холбоотой асуудлуудаар  “Үндсэн уртраг”ТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Цэндбаатар мэдээлэл хийж “ТББ-н хууль”-ыг батлуулахад дэмжлэг хүссэн албан бичиг УИХ зарим гишүүдэд явуулах тухай танилцуулав.

Эдгээр асуудал дээр оролцогчид санал, бодлоо хуваалцаж, хэлэлцэн нэгдсэн дүгнэлтэнд хүрсэн. ХЭТББФорумын II сарын хурлыг графикийн дагуу “Оюу Толгой Хяналт” ТББ удирдан зохион байгуулах юм.
        
“Митчелл сан”-ийн  Гүйцэтгэх захирал Б.Баттогтох


НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол