Нүүр хуудас  ›  ТББ-ын мэдээлэл
 
Хоёр дахь мөчлөг: 2015.05.05
Эхний мөчлөг: 2010.11.02
2018.03.29  Зүүн бүсийн “Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт хэлэлцүүлэг Хэнтий аймагт боллоо
2018.03.24  “Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт орон нутгийн цуврал хэлэлцүүлгийг баруун бүсэд зохион байгууллаа
2018.03.08  “Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт цуврал хэлэлцүүлэг Төв аймгаас эхэллээ
2017.12.08  “Хэнийг ч орхилгүй хөгжье!” олон нийтийн цуглаанд оролцогсдоос тавьсан шаардлага
2017.12.07  “Хэнийг ч орхилгүй хөгжье!” нээлттэй цуглаанд оролцож эв санаагаа нэгтгэн, дуу хоолойгоо өргөхийг уриалж байна
  Монголын хүний эрхийн ТББ-уудын Форумын илтгэл

Монгол улсын Засгийн газар  2015 оны 5 дугаар  сарын 05-нд болох Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR - Universal Periodic Review)-ийн  ажлын хэсгийн 22-р хуралдаанд Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлээ хэлэлцүүлэх гэж байна.

Монгол улс 4  жилийн өмнө буюу 2010 оны 11-р сарын 02-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт анх удаа оролцсон бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нийт 129 зөвлөмж өгсөнөөс Засгийн газар 126 зөвлөмжийг  хэрэгжүүлэх амлалт авсан юм.

Хүний эрхийн ТББ-уудын Форум Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг /UPR/-ийн  хоёр дахь мөчлөгт 10 сэдвээр мэдээлэл бэлтгэн 2014 оны 9 дүгээр сарын 15-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүллээ. 

Хоёр дахь мөчлөг: 2015.05.05

Эхний мөчлөг: 2010.11.02

Иргэний нийгмийн хэд хэдэн байгууллага хамтран эсхүл нэг байгууллага дангаараа өөрийн улс орон дахь хүний эрхийн анхаарал татсан асуудлаар илтгэл бэлтгэн UPR-т илгээж болно. 

НҮБ-ын гишүүн улс орнуудын хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцэх Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг /UPR/ хэмээх шинэ механизм нь ТББ-уудын оролцоог илүү нэмэгдүүлж чадсанаараа давуу талтай болж чадсан. Ямар ч ТББ UPR-т тайлан мэдээлэл хүргүүлэх, Ажлын хэсгийн хуралдаан болон түүний шийдвэрийг хэлэлцэн батлах ХЭЗ-ийн Бүгд хуралд оролцох боломжтой юм.   

Төрийн бус байгууллагын илтгэл нь 

              - Хугацааны хувьд Үндэсний илтгэлээс түрүүлж  ХЭЗ-д хүрдэг
              - Үндэсний илтгэлтэй адил хэмжээнд хэлэлцэгддэгээрээ ач холбогдолтой юм.

2010 оны 11-р сард Монгол Улс UPR-ын эхний мөчлөгт оролцохтой холбогдуулан  2010 оны 1 дүгээр сард  төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулсан сургалтын үр дүнд хүний эрхийн ТББ-уудын форум  байгуулагдаж 9 асуудлаар мэдээлэл бэлтгэн ХЭЗ-д хүргүүлж,  ажлын хэсгийн 9-р хуралдаанд ТББ-ын форумын төлөөлөгчид ажиглагчаар оролцсон юм.


Монголын засгийн газрын төлөөлөгчид Хүний эрхийн зөвлөлийн хуралдааны үеэр улс орнуудын тавьсан асуултанд Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчдийн өгсөн зарим хариулттай ТББ-ын форум санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэж байв.


НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол