Нүүр хуудас  ›  Зөвлөмж
 
2019.09.01  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-ийн тайлан танилцуулах зөвлөлдөх уулзалт боллоо
2019.08.22  “НҮБ-ын гэрээний хороодын гомдлын механизмыг үр нөлөөтэй ашиглах нь” сэдэвт сургалт боллоо
2019.08.09  А.Балдангомбо: Хичнээн сорилт, бэрхшээлтэй тулгарсан ч “ШАНТАРЧ БОЛОХГҮЙ”
2019.08.07  Аливаа бодлогын баримт бичигт манай санал туссан байвал ихэд урам авдаг
2019.07.26  Нэн тэргүүнд Монгол улс ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэх үндэсний шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох хэрэгтэй
  НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмж

Монгол улсын Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын  2-ны өдөр Швейцар улсын Женев хотноо хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн  9-р хуралдаанд хүний эрхийн төлөв байдлаа танилцуулж, дүгнүүлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар 126 зөвлөмжийг хэрэгжүүлэхээр хүлээн авсан.

Зөвлөмжийг бүрэн эхээр нь  энд дарж үзнэ үү

 Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын ХЭЗ-д дунд хугацааны сайн дурын тайлан илгээжээ

Хүний эрхийн төлөв байдлын тухай Монгол Улсын үндэсний анхдугаар илтгэлийг 2010 онд 11 дүгээр сарын 02-ны өдөр UPR – ын ажлын хэсгийн 9-р хуралдаанаар  хэлэлцээд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 129 зөвлөмж өгсөнөөс 126 зөвлөмжийг Монгол Улс хэрэгжүүлэх үүрэг амлалт авсан.

Монгол Улсын Засгийн газар 2014 оны 4 дүгээр сард 126 зөвлөмжийн хэрэгжилтийн тухай дунд хугацааны тайлан бэлтгэж явуулсан. Тайланд 126 зөвлөмжөөс 26-г бүрэн, 29-г хэсэгчлэн биелүүлсэн, 71-г хэрэгжүүлэх шатанд ажиллаж байна гэжээ.

Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний анхдугаар илтгэлд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2010 онд хэлэлцэж өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн дунд хугацааны сайн дурын илтгэл

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол