Нүүр хуудас
 
2010.04.20  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт Монгол Улсын цөөнхийн хүний эрх тусгагдлаа
2010.08.24  Киргизстан, Габон, Швейцарь улс Монголын Үндэсний илтгэлийг хэлэлцэх хуралдааныг удирдана
2010.08.18  Үндэсний илтгэлээ НҮБ-ын ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛД хүргүүллээ
2010.01.15  Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт бэлтгэх Монголын төрийн бус байгууллагуудын форум байгуулагдлаа
  Монгол улс хүний эрхийг хангах, хамгаалах талаар олон улсын болон иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хэрхэн хэрэгжүүлж буйг дүгнэн хэлэлцэх чухал мөч ирлээ.

НҮБ гишүүн улс орнуудынхаа хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцэх Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR - Universal Periodic Review) хэмээх цоо шинэ механизм бий болгосон билээ. 

    2007 оны 9-р сарын 21-нд ХЭЗ UPR-ийн эхний дөрвөн жилийн мөчлөгөөр  орох НҮБ-ын гишүүн 192 улсын дараалал тогтоосон хуанли  баталсан бөгөөд  эхний хэлэлцүүлэг 2008 оны 4-р сард эхэлсэн юм.

    2010 оны 11-р сарын 02-ны өдрийн 10.00 - 13.00 цагт /Женевийн цагаар/ UPR – ын ажлын хэсгийн 9-р хуралдаанаар  Монгол улс хүний эрхийг хангах, хамгаалах талаар олон улсын болон иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хэрхэн хэрэгжүүлж буйг дүгнэн хэлэлцэнэ. 

   Эрхэм Та энэхүү вэб сайтад зочилсноор:

         - Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг – UPR-ийн тухай ойлголттой  болно.

         - Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг – UPR-т
 
                     Монгол улсын Засгийн газрын тавих  Үндэсний илтгэл
                     Монгол улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд 
                     Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисс  
                     Төрийн бус байгууллагуудын Форум 
                     Холбогдох бусад байгууллагууд
                   

илтгэлүүдтэй танилцана.

        - 2010 оны 11-р сарын 02-ны өдөр Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдлыг дүгнэн хэлэлцэж  буй UPR – ын ажлын хэсгийн 9-р  хуралдааны явцыг шууд үзэх боломжтой.

        - Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг – UPR-аас  Монгол улсын Засгийн газарт хандсан дүгнэлт, зөвлөмжүүд, Монгол дахь хүний эрхийг хангах, хамгаалах талаар олон улсын өмнө Засгийн газрын авсан үүрэг, амлалттай танилцах болно.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл
"Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр"-ийн ажлын алба
Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисс
Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Айвуун ТББ
Монголын Эмнести Интернэшнл
ДОХ-той тэмцэх үндэсний төв
Монголын ЛГБТ Төв
Итгэл сан
Хүний аюулгүй байдлын судалгааны төв
Хүйсийн тэгш эрхийн төв
 
 
Free counter and web stats